Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төмсний хальс ногоорч, соёолсон бол идэж болохгүй

Төмс нь нүүрс ус, цардуулаар баялаг бөгөөд үр тарианы ангилалд багтдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмсний хальс ногоорч, соёолсон бол идэж болохгүй
Төмсний хальс ногоорч, соёолсон бол идэж болохгүй. Зураг: МҮОНРТ

Төмс нь нүүрс ус, цардуулаар баялаг бөгөөд үр тарианы ангилалд багтдаг. Гэрийн нөхцөлд төмсийг цаасан уутанд хийж, хуурай, сэрүүн харанхуй, агаар сэлгэлт сайтай орчинд 1-2 долоо хоног хадгална. Хадгалалтын явцад төмсний хальс ногоорч, соёолсон бол хэрэглэхгүй байх, эсвэл тэр хэсгийг авч хаях хэрэгтэй. Ногоорсон хальсан дор гликоалкалойд хоруу чанартай бодисын хэмжээ нэмэгдсэн байдаг.

Хүрэн манжин нь С амин дэм, фолийн хүчил, кали, манган зэрэг эрдэс бодис болон эслэгээр баялаг. Хүрэн манжингийн өнгийг хадгалахын тулд хальстай нь хүйтэн усанд угаагаад ууранд чанаж, болгосны дараа хальслаад хоолонд хэрэглэнэ.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах