Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Төмсний үнийг тогтворжуулах” аяныг эхэллээ

Төв аймгийн Жаргалант сумынхан “Төмсний үнийг тогтворжуулах” аяныг эхэллээ. Сумын тариаланчид эх орны хөрсөнд тариалсан төмсийг хямд үнээр буюу 600 төгрөгөөр худалдана.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Төмсний үнийг тогтворжуулах” аяныг эхэллээ
“Төмсний үнийг тогтворжуулах” аяныг эхэллээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Жаргалант сумынхан “Төмсний үнийг тогтворжуулах” аяныг эхэллээ. Сумын тариаланчид эх орны хөрсөнд тариалсан төмсийг хямд үнээр буюу 600 төгрөгөөр худалдана. Тэд сайн чанарын “Гала” сортын төмсөө ченж, сүлжээ дэлгүүрээр дамжуулж биш өөрсдөө хэрэглэгчдэд шууд хүргэх юм.

Ингэж төмсийг онцолж байгаа нь Хятадаас оруулж ирсэн бусад сортын төмсийг иргэд өндөр үнээр авахыг бууруулах зорилготой гэж “Жаргалант Эрдэнэ толгой” хоршооны дарга н.Болдбаатар, Жаргалант сумын газар тариалангийн мэргэжилтэн н.Батболд нар ярилаа. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Хуваалцах