Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төмөр зам болон агаарын тээврийн орлого өсчээ

Өнгөрсөн сарын эцсийн байдлаар Монгол Улсын төмөр зам болон агаарын тээврийн салбарын орлого нийлбэр дүнгээрээ 606 .1 тэрбум төгрөг болж өсжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмөр зам болон агаарын тээврийн орлого өсчээ
Төмөр зам болон агаарын тээврийн орлого өсчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сарын эцсийн байдлаар Монгол Улсын төмөр зам болон агаарын тээврийн салбарын орлого нийлбэр дүнгээрээ 606 .1 тэрбум төгрөг болж өсжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс даруй 35.5 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.Төмөр замын тээврийн салбарыг харвал, оны эхний 11 сарын хугацаанд 387.7 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Энэ нь импортолсон бараа бүтээгдэхүүн, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн тээвэр, дотоодод тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой юм.Харин экспортын тээврийн хэмжээ эсрэгээрээ 8.3 хувиар буурсан төдийгүй төмөр замаар олон улсад болон дотоодод зорчигчийн тоо багасчээ.

Хуваалцах