Төмөр замаар зорчигчдын тоо 4.3 хувиар буурчээ
Энэ оны эхний долоон сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1318.0 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 104.6 тэрбум төгрөг буюу 8.6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Мэдээллийн алба

Энэ оны эхний долоон сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1318.0 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 104.6 тэрбум төгрөг буюу 8.6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын цайрын баяжмал, зэсийн баяжмал, газрын тос, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.2-73.9 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарын ном, амтат ус, ундаа, шингэн сүү, хиаман төрлийн бүтээгдэхүүн, металл цувимал, ган төмөр хийц, нарийн боов, гурил, самнасан ноолуур, барилгын модон хаалга, цонх, бетон зуурмаг, вакум цонх, хаалга, савласан ногоон цай, хэвлэмэл хуванцар картууд зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4 хувиас 5.2 дахин нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.
Мөн эдийн засгийн үзүүлэлтийг өсгөж байгаа нэг зүйл нь төмөр зам болон агаарын тээврийн тээвэрлэлт юм. Төмөр замын тээврээр эхний эхний сард 11841.0 мян.тн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.2 хувиар өсчээ.
Харин давхардсан тоогоор 2247.2 мян.зорчигч зорчиж, зорчигчдын тоо 4.3 хувиар буурчээ. Төмөр замын тээврийн ачаа тээврийн хэмжээ нэмэгдсэн ч тус салбарын орлого 2013 оны эхний 7 сард 241.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.0 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Агаарын тээврээр 2013 оны эхний 7 сард 2332.9 т ачаа тээж, давхардсан тоогоор 439.1 мян.зорчигч зорчиж, өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа болон зорчигчдын тоо 3,1-8,8 хувиар нэмэгджээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2013 оны эхний 7 сард 125.4 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.9 хувиар өссөн байна.


















