Төмөр замчдын баяраар нэмэлт галт тэрэг үйлчилнэ
Монгол Улсад төмөр зам үүсч хөгжсөний 77 жил, Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам байгуулагдсаны 66 жилийн ойн баяр ирэх наймдугаар сарын 1-ний баасан гарагт тохионо.
Мэдээллийн алба

Монгол Улсад төмөр зам үүсч хөгжсөний 77 жил, Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам байгуулагдсаны 66 жилийн ойн баяр ирэх наймдугаар сарын 1-ний баасан гарагт тохионо.
Энэ өдөр уламжлал болсон Төмөр замчдын мэргэжлийн баярын арга хэмжээ тэртээ 1938 онд Монголын анхны галт тэрэг дуут дохиогоо хангинуулан Налайхын уурхайн зүг хөдөлсөн “Хонхор” өртөөнд болно.
Арга хэмжээний үеэр Улаанбаатар-Хонхор-Улаанбаатар гэсэн чиглэлээр суудлын нэмэлт галт тэрэг үйлчилнэ.



















