Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төмөр замд 15 галт тэрэг нэмэгдлээ

Улаанбаатар төмөр замд өнөөдөр ОХУ-ын Тверийн галт тэрэгний үйлдвэрт үйлдвэрлэсэн суудлын 15 галт тэргийг хүлээн авчээ. Эдгээр галт тэрэг нь евро стандартынх бөгөөд сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэгдсэн, өвөрмөц загвартай суудлын тэргүүд юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмөр замд 15 галт тэрэг нэмэгдлээ
Төмөр замд 15 галт тэрэг нэмэгдлээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар төмөр замд өнөөдөр ОХУ-ын Тверийн галт тэрэгний үйлдвэрт үйлдвэрлэсэн суудлын 15 галт тэргийг хүлээн авчээ. Эдгээр галт тэрэг нь евро стандартынх бөгөөд сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэгдсэн, өвөрмөц загвартай суудлын тэргүүд юм байна.

Суудлын шинэ галт тэрэг хүлээн авах ёслолд Зам, тээврийн сайд А.Гансүх, УБТЗ нийгэмлэгийн дарга Г.Сэрээнэндорж, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.А.Домбровский нар оролцжээ. Монгол болон ОХУ-ын тал харилцан тохиролцож Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлсэн юм. Ингэхдээ хоёр тал адил тэгш 125 сая ам.долларыг гаргаж, дээрх хөрөнгөөр УБТЗ-ын техникийг шинэчлэхээр болсон билээ. Энэхүү ажлын хүрээнд 15 галт тэргийг оруулж ирсэн байна.

Түлхүүр үг:галт тэрэг
Хуваалцах