Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төмөр замын газрын дарга Б.Артур, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар өчигдөр (2025.07.14) албаны холбогдох хүмүүсийн хамт газар дээр нь тани

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төмөр замын газрын дарга Б.Артур, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар өчигдөр (2025.07.14) албаны холбогдох хүмүүсийн хамт газар дээр нь танилцаж, гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай уулзан тулгамдаж буй асуудлыг сонсож, түргэн шуурхай шийдвэрлэн ажиллав.

Энэхүү бүтээн байгуулалтын ажилд одоогоор дотоодын 56 аж ахуй нэгжийн 2748 ажилтан албан хаагч, 1453 ширхэг тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ажиллаж байна.

Зам тээврийн хөгжлийн төв УТҮГ нь уг төмөр замын ажлын доод болон дээд бүтцийн ажилд хяналт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар доод бүтцийн газар шороо ус өнгөрүүлэх ажил 34%, дам нуруут гүүрийн ажил 41.8 хувиийн гүйцэтгэлтэй байна.

Хуваалцах