Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төмөр замын гарам дээр осол гарч, нэг хүн нас баржээ

Өнгөрөгч есдүгээр сарын 24-ний өдөр Түшлэг -Өргөн хоорондын замын 936 дугаар км-ийн гарам дээр ачааны автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн томоохон осол гарчээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмөр замын гарам дээр осол гарч, нэг хүн нас баржээ
Төмөр замын гарам дээр осол гарч, нэг хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч есдүгээр сарын 24-ний өдөр Түшлэг -Өргөн хоорондын замын 936 дугаар км-ийн гарам дээр ачааны автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн томоохон осол гарчээ.

Ослын бичлэгээс харахад ачааны машины бүхээг хэсэг салсан бөгөөд жолооч нас барсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэ талаар Улаанбаатар төмөр замын удирдлагууд мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарласан бөгөөд бид энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Дашрамд дурдахад, төмөр замын гарам бол аюултай бүс гэдгийг олон нийтэд анхааруулж байна.

Хуваалцах