Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төмөр замын тээвэр хилээр саадгүй нэвтэрнэ

БНХАУ-д болсон “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтын хүрээнд “Төмөр замын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээллийг солилцох тухай” хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмөр замын тээвэр хилээр саадгүй нэвтэрнэ
Төмөр замын тээвэр хилээр саадгүй нэвтэрнэ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д болсон “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтын хүрээнд “Төмөр замын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээллийг солилцох тухай” хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрт Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, БНХАУ-ыг төлөөлж Хятадын төмөр замын ерөнхий компанийн дэд ерөнхийлөгч Ли Пэн Шин нар гарын үсэг зурав.

Дээрх хэлэлцээрийг байгуулснаар хил, гааль дээрх ачаа тээврийн бичиг бүрдүүлэх ажиллагаа цахимаар урьдчилан хийгдэж, хилээр нэвтрэх хугацаа багасаж, тээврийн үйл ажиллагаа саадгүй, түргэн шуурхай болох юм. Ингэснээр Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ үлэмж хэмжээгээр өсөхөд түлхэц болно гэж үзэж байна.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Хуваалцах