Төмөр замын тээврээр 15.5 сая тонн ачаа тээжээ
Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний 7 сард 15.5 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 1.5 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 1.2 (8.1хувь) сая тонн, зорчигчид 16.2 (1.1хувь) мянгаар өссөн байна.
Мэдээллийн алба

Харин тээсэн ачаа 2019 оны 7 дугаар сард 2.3 сая тонн болж, өмнөх сараас 120.9 (5.4хувь) мянган тонн,15.5 сая тонн 1.8 мянган тонн зорчигчид 289.7 мянган хүн болж, өмнөх сараас 28.2 (10.8хувь) мянган хүнээр өссөн байна.
Төмөр замаар тээсэн нийт ачаанд дотоодын ачаа 2019 оны эхний 7 сард 37.8 хувь, экспортын ачаа 36.4 хувь, импортынх 11.2 хувь, дамжин өнгөрсөн ачааных 14.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс дамжин өнгөрөх ачааных 0.8 пункт, экспортын ачааных 0.2 пунктээр өсөж, импортын ачааных 0.6 пункт, дотоодын ачааных 0.4 пунктээр буурсан байна.