Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төмөр замын зорчигч тээврийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна

Шинэ коронавирус /Covid-19/-ний тархалт, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төмөр замын зорчигч тээврийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмөр замын зорчигч тээврийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна
Төмөр замын зорчигч тээврийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Шинэ коронавирус /Covid-19/-ний тархалт, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төмөр замын зорчигч тээврийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. 2020.03.06-ний өглөөний 06:30-д Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн Д.Болдбаатар даргатай 17 вагон бүхий зорчигч тээврийн 12 дугаар цувааны ариутгал халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавин ажиллаа. Аялалын үед цувааны зорчигчийн вагонд 2 цаг тутамд болон өртөө зөрлөгүүдэд зорчигч бууж, суух үеэр зориулалтын уусмалаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж хэвшсэн байна.

Энэ үеэр мэргэжлийн хяналтын газраас гаргасан дээрх халдварт өвчнөөс хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай сэрэмжлүүлэг бүхий аудио бичлэг болон 30 ш зөвлөмж өгч, аудио бичлэгийг цувааны узелээр 2 цаг тутамд нэвтрүүлэх, цаашид үүнийг хэвшүүлэхэд анхаарч хамтран ажиллалаа.

Эх сурвалж: Сэлэнгэ МХГ

Хуваалцах