Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төмөр замын зураг төслийг хүлээлгэн өглөө

“Nippon Koei” компани Тавантолгойгоос Сайншанд чиглэлд тавигдах төмөр замын зураг төслийг "Монголын төмөр зам" компанид хүлээлгэн өгсөн байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмөр замын зураг төслийг хүлээлгэн өглөө
Төмөр замын зураг төслийг хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Манай улсад хэрэгжиж байгаа хамгийн том бүтээн байгуулалтын төсөл болох Тавантолгой-Сайншанд чиглэлд тавигдах төмөр замын зураг төсөл бэлэн болжээ. Уг төслийн техникийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх сонгон шалгаруулалтад гадаад дотоодын 16 компани оролцсоноос “Nippon Koei” компани шалгарч, техникийн зураг төслийг боловсруулсан байна. Зураг төслийг боловсруулахдаа газар зүйн онцлог, газар шорооны нөхцөл байдал зэрэг маш олон үзүүлэлтийг харгалзан төмөр зам барих стандарт, техникийн шийдлийг 20, 20 метрээр нарийвчлан гаргасан ба Тавантолгойгоос Сайншанд, Сайншандаас Эрээнцав, Эрээнцаваас Хөөт Бичигт гэсэн гурван хэсэгт хуваан боловсруулж байгаа аж. “Nippon Koei” компани Тавантолгойгоос Сайншанд чиглэлд тавигдах төмөр замын зураг төслийг "Монголын төмөр зам" компанид хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах