Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төмөртэй өртөөний тээвэрлэлтийн жилийн төлөвлөгөөг давуулан биелүүллээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрших "Монголын төмөр зам" ТӨХК-ийн "Төмөртэй өртөө"-ний тээвэрлэлтийн үйл ажиллагааг онц байдал зарласан энэ өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдал, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд сахин үргэлжлүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмөртэй өртөөний тээвэрлэлтийн жилийн төлөвлөгөөг давуулан биелүүллээ
Төмөртэй өртөөний тээвэрлэлтийн жилийн төлөвлөгөөг давуулан биелүүллээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрших "Монголын төмөр зам" ТӨХК-ийн "Төмөртэй өртөө"-ний тээвэрлэлтийн үйл ажиллагааг онц байдал зарласан энэ өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдал, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд сахин үргэлжлүүлж байна.

Хөл хорио тогтоосон өдрөөс буюу өнөөдрийг хүртэл тус Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайгаас БНХАУ-руу нийт 614вагон буюу 41 мянган тн ачаа тээвэрлээд байна. Энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар тус өртөөнөөс нийт 1 сая 600 мянган тн ачаа тээвэрлэж жилийн төлөвлөгөөг давуулан биeлүүлсэн амжилттай ажиллаж байна.
Дашрамд дурдахад

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос 175 км зайд байрладаг хүлээн авах явуулах 6, ачилтын 4 замтай, 2 дугаар зэргийн Төмөртэй өртөөнөөс төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн.Тус төмөр зам нь галт тэрэгний үйл ажиллагаанд зориулагдсан хэсэг, зүтгүүрийн засварын депо, зэхэлтийн газар, вагоны үзлэг засварын пункт, замын хэсгийн байр, уурхайн ачилтын пункт гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдсэн, сүүлийн үеийн техник технологи бүхий дохиолол холбооны МПТ төвлөрүүлэлтээр тоноглогдсон 33.4 км урт төмөр зам юм.Эх сурвалж: “Монголын төмөр зам” ТӨХК

Хуваалцах