Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тунгалаг хөх асар”, “Норгой” романы “номын хурим” болов

"Оройн ганц мод" романы удаах дэвтэр болох "Тунгалаг хөх асар" болон гүн ухааны аястай "Норгой" романы нээлт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Аз хур” номын их дэлгүүрт боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тунгалаг хөх асар”, “Норгой” романы “номын хурим” болов
“Тунгалаг хөх асар”, “Норгой” романы “номын хурим” болов. Зураг: МҮОНРТ

Зохиолч, орчуулагч Д.Оюунчимэгийн гурван жилийн өмнө уншигчдад хүргэж байсан "Оройн ганц мод" романы удаах дэвтэр болох "Тунгалаг хөх асар", орчин цагийн хүний тухай, өнөөгийн нийгмийн бурангуй явдалд хүний оюун санаа, зүрх сэтгэл яаж идэгдэж буйг харуулсан гүн ухааны аястай "Норгой" романы нээлт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Аз хур” номын их дэлгүүрт боллоо.

“Номын хурим”-д Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, МЗЭ-ийн шагналт зохиолч Т.Бум-эрдэнэ, Л.Батцэнгэл, П.Батхуяг, зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд, Монгол судлаач Кручкин, Ерөнхийлөгчийн зөвлөх, сэтгүүлч Г.Уянга, сэтгүүлч Б.Адъяасүрэн, Энхжавхлан тэргүүтэй олон зочин хуран цуглав.

Энэ үеэр зохиолч, доктор, профессор П.Батхуяг “Сүүлийн үеийн зохиолчдоос өөрийн арга барилтай, бичлэгийн хэв маягтай болж, хэнийг ч дагаж давхиагүй зохиолч бол Дашийн Оюунчимэг. Түүний бичсэн "Оройн ганц мод" роман нь өмнөх үеийн Монгол романы хүрээ хязгаарыг Оюунчимэгийн гэсэн өвөрмөц арга, хэллэгээр баяжуулж өгсөн цөөхөн бүтээлийн нэг” хэмээв.

Хуваалцах