Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ТУНИС: Шинэ үндсэн хуулийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж байна

Тунисийн иргэд ерөнхийлөгч Кайс Саидын эрх мэдлийг нэмэгдүүлэх шинэ үндсэн хуулийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТУНИС: Шинэ үндсэн хуулийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж байна
ТУНИС: Шинэ үндсэн хуулийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж байна. Зураг: МҮОНРТ

Тунисийн иргэд ерөнхийлөгч Кайс Саидын эрх мэдлийг нэмэгдүүлэх шинэ үндсэн хуулийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явууллаа. Даваа гарагт бүх нийтийн санал асуулгад оруулсан шинэ үндсэн хуульд ерөнхийлөгч Ерөнхий сайдыг парламентын зөвшөөрөлгүйгээр томилж болно гэж заасан байна.

Ерөнхийлөгч Саид өнгөрсөн оны 7 дугаар сард Ерөнхий сайдыг огцруулах, парламентын бүрэн эрхийг түдгэлзүүлэх зэрэг эрх мэдлээ чангатгах арга хэмжээ авсан. Тэрээр, улс орныг улс төр, эдийн засгийн хямралаас гаргахын тулд ийм арга хэмжээ авах шаардлагатай байна гэж мэдэгдэж байсан.

Саидын үндсэн хуулийг өөрчлөх оролдлого нь сөрөг хүчний нам, холбоодын шүүмжлэлд өртөж, зарим нь санал хураалтыг бойкотлоход хүргэсэн. Энэ үйлдэл нь 2011 оны "Арабын хавар" ардчиллыг дэмжигч хөдөлгөөний үзэл санаатай зөрчилдөж байна гэж шүүмжлэгчид үзэж байна. Шинэ үндсэн хууль хэрэгжих эсэх эцсийн үр дүн мягмар гарагт тодорхой болох төлөвтэй байгаа юм.

Хуваалцах