Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тунис улсад ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Каис Саид залуучуудаас үнэмлэхүй дэмжлэг авчээ

Өнгөрсөн ням гарагт Тунис улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдсан юм. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгчийн нэг Набил Каруи ялагдлаа хүлээн зөвшөөрөөд байна. Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшсэн Каис Саид ялалт байгуулаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тунис улсад ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Каис Саид залуучуудаас үнэмлэхүй дэмжлэг авчээ
Тунис улсад ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Каис Саид залуучуудаас үнэмлэхүй дэмжлэг авчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн ням гарагт Тунис улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдсан юм. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгчийн нэг НабилКаруиялагдлаа хүлээн зөвшөөрөөд байна. Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшсэн КаисСаид ялалт байгуулаад байна.

Тунис улсын ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн НабильКаруи болон КаисСаид нарын хооронд өрнөлөө. Харин сонгуулийн санал хураалтын албан ёсны дүн мэдээ гарахаас өмнөхөн хэвлэлийн магнатНабильКаруиялагдсанаа хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөө баяр хүргэжээ. Урьдчилсан дүн мэдээгээр ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшсэн Саид санал өгсөн иргэдийн 70 гаруй хувийнх нь дэмжлэгийг авснаар үнэмлэхүй ялалт байгуулах нь тодорхой болжээ. Энэ удаагийн сонгуулийн ирц 58 хувьтай гарсан юм байна. Хууль зүйн профессороор ажиллаж байсан СаидТунисийн залуучуудын дунд нэр хүнд тун өндөртэй байжээ.

Сонгуульд саналаа өгсөн 18-25 насны залуучуудын 90 хувь нь Саидын төлөө саналаа өгсөн талаар Тунисийн Сигма инситутицээс мэдээлжээ. Шинэ ерөнхийлөгч юун түрүүнд залуучуудад талархсанаа илэрхийлж, Шинэ Тунис улсыг бий болгохын төлөө ажиллана гэдгээ амласан юм. Түүний дэмжигчид сонгуулийн ялалтыг тэмдэглэж, Тунисийн нийслэлийн төв талбайд цуглан, дуулж бүжиглэж байна гэдгийг олон улсын зарим хэвлэлд мэдээлсэн байна.

Хуваалцах