Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тунист гарсан халдлагаас үүдэн 515 сая ам.долларын хохирол амсчээ

Тунисийн Суса хотод өнгөрсөн сарын 28-ны өдөр гарсан халдлагад сэжиглэн нийт 12 хүнийг баривчлан саатуулаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тунист гарсан халдлагаас үүдэн 515 сая ам.долларын хохирол амсчээ
Тунист гарсан халдлагаас үүдэн 515 сая ам.долларын хохирол амсчээ. Зураг: МҮОНРТ

Тунисийн Суса хотод өнгөрсөн сарын 28-ны өдөр гарсан халдлагад сэжиглэн нийт 12 хүнийг баривчлан саатуулаад байна. Тус улсын түүхэн дэх хамгийн их цус урсгасан энэ халдлагаас болж 38 хүн амь насаа алдаж олон арван хүн гэмтэж шархадсан билээ. Амиа алдсан хүмүүсийн олонх нь Британийн жуулчид байсан ч тэдний дотор Бельги, Герман, Португали, ОХУ-ын иргэд ч байсан юм. Тунисийн хууль цагдаагийнхан энэ хэргийг идэвхтэй мөрдөн шалгаж байгаа бөгөөд халдлагыг зохион байгуулсан гэмт бүлэглэлийнхнийг илрүүлж устгаж чадсан гэдгээ мэдээлж байна. Суса хотод гарсан энэ халдлагын дараагаас жуулчид Тунисаас яаран гарцгааж байна. Тиймээс байнга дүүрэн хүнтэй байдаг наран шарлагын газрууд нь өнөөдөр эзгүйрээд байгаа юм.

Тунисийн эрх баригчид аялал жуулчлалын байгууламжууд, дэд бүтцийг хамгаалах арга хэмжээнүүдийг авч байна. Харуул хамгаалалтад нь мянга гаруй цагдаагийн ажилтан, цэрэг армийнхнийг мөн дайчлаад байгаа аж. Тунисийн аялал жуулчлалын салбар улс орны эдийн засагт багагүй хувь нэмрээ оруулдаг.

Өнгөрсөн онд л гэхэд тус салбар хоёр тэрбум америк долларын орлого оруулсан нь дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь хоёр хувьтай тэнцсэн байна. Харин Суса хот дахь халдлагаас болж 515 сая ам.долларын алдагдал амсч байгааг мэргэжилтнүүд тооцоолон гаргасан байна.

Хуваалцах