Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тунист сэжигтнүүдийг баривчлав

Тунисын аюулгүйн албаныхан өнгөрсөн долоо хоногт 38 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагад оролцсон байж болзошгүй үндэслэлээр хэд хэдэн хүнийг баривчлан саатуулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тунист сэжигтнүүдийг баривчлав
Тунист сэжигтнүүдийг баривчлав. Зураг: МҮОНРТ

Тунисын аюулгүйн албаныхан өнгөрсөн долоо хоногт 38 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагад оролцсон байж болзошгүй үндэслэлээр хэд хэдэн хүнийг баривчлан саатуулжээ.

Өнгөрсөн баасан барагт Тунисын далайн эргийн Сус хотод зэвсэгт этгээд 38 хүнийг буудан хөнөөсөн бөгөөд хохирогчдын олонх нь Их Британи, Германы жуулчид байв. Халдлага болох үер цагдаа нар зэвсэгт этгээд Сейфеддин Резги гэгчийг буудан хөнөөсөн. Түүнтэй холбоотой байсан байж болзошгүй нутгийн хэдэн хүнийг Тунисын цагдаагийнхан сэжиглэж баривчилжээ. Сейфеддин Резги хэрэг үйлдэхээсээ өмнө фейсбүүк хуудсандаа Исламын улс бүлэглэлийн заавраар халдлага үйлдэж байгаа тухай бичсэн байсан байна. Тунисын дотоод хэргийн сайд баривчлагдсан сэжигтнүүдийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан ч мөрдөн шалгалт эхний шатандаа явааг мэдэгджээ. Түүний хэлснээр Тунисын хууль хяналтынхан зэвсэгт этгээд халдлага үйлдэхээсээ өмнө хөрш Ливи улсад бэлтгэгдсэн байж болзошгүй үндэслэлийг шалгаж буй юм байна.

Хуваалцах