Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Түншлэл-2015" уулзалт боллоо

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс байгууллагыг сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс “Түншлэл-2015” уулзалтыг зохион байгуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Түншлэл-2015" уулзалт боллоо
"Түншлэл-2015" уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс байгууллагыг сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс “Түншлэл-2015” уулзалтыг зохион байгуулжээ.

Уулзалтад төр, хувийн хэвшлийн 10 гаруй байгууллага оролцсон бөгөөд төвийн захирал байгууллагын түүхэн замнал, үндсэн чиг үүрэг, зоонозын өвчний талаар болон хамтран ажиллаж болох чиглэлүүдийн талаар оролцогсдод мэдээлэл өгсөн.

Хөтөлбөрийн дагуу ЗӨСҮТ-д 2015 онд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа бичил төслүүдийг ЗСТА-ны дарга танилцуулж, түншлэлийн хүрээнд хоёр талаас хамтран ажиллах саналуудыг уулзалтад оролцогсдод дэлгэрэнгүй тайлбарлав.

Танилцуулгын дараа төвийн удирдлагууд болон уулзалтад оролцогсдын хооронд чөлөөт ярилцлага өрнөж, 2015 онд хамтран ажиллах талаар нэлээдгүй асуудлыг шийдвэрлэж, харилцан тохиролцлоо.

“Түншлэл -2015” уулзалт амжилттай, үр дүнтэй зохион байгуулагдсан бөгөөд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн байгууллага, компаниуд, зохион байгуулахад хамтран ажилласан нийт хүмүүст төвийн захиргааны зүгээс талархал илэрхийлье.

Хуваалцах