Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түр гүүрээр хүнд даацын автомашинуудыг зорчихгүй байхыг анхаарууллаа

Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Чингисийн өргөн чөлөөний өргөтгөл шинэчлэлт, Богд уулын арын 17.1 км авто зам шинээр барих ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан Яармагийн гүүрийн замын хөдөлгөөний нэвтрүүл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түр гүүрээр хүнд даацын автомашинуудыг зорчихгүй байхыг анхаарууллаа
Түр гүүрээр хүнд даацын автомашинуудыг зорчихгүй байхыг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Чингисийн өргөн чөлөөний өргөтгөл шинэчлэлт, Богд уулын арын 17.1 км авто зам шинээр барих ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан Яармагийн гүүрийн замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг гүүртэй зэрэгцээ 243 у/м төмөр түр гүүрийг угсарч дуусган байнгын ашиглалтад оруулаад байна.

Дээрх түр гүүрийг Туул гол, Яармагийн одоо байгаа гүүртэй зэрэгцээ байрлалтай, шинээр баригдах төмөр бетон хос гүүрийн байгууламжийг ашиглалтад ортол 2-3 жил ашиглахаар тооцож төлөвлөн барьсан.

Гүүрээр зорчих авто тээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 20 тн байна. Түр гүүрээр хүнд даацын тээврийн хэрэгслүүд зорчсоны улмаас гүүр, замыг холбох хэсэг болох дамжих хавтангийн бетонд ноцтой эвдрэл гарсныг 2014 оны есдүгээр сарын 13-15-ны өдрийн хооронд засварласан.

Богд уулын арын 17.1 км замаар хүнд даацын авто машинууд хурд хэтрүүлсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч зорчигчид хяналтгүй явж байгаагаас замын тэмдэг тэмдэглэгээ эвдэх сүйтгэх ажиллагаа байнга гарсаар байна.Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөн зохицуулах тэмдгийн заалтыг мөрдөнө үү гэж Нийслэлийн автозамын газраас мэдээллээ.

Хуваалцах