Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түр журмын хэрэгжилтийг хангуулахыг үүрэг болгов

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабаас орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын шуурхай штабуудтай цахим хурал хийж цаг үеийн мэдээлэл, үүрэг чиглэл өглөө.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түр журмын хэрэгжилтийг хангуулахыг үүрэг болгов
Түр журмын хэрэгжилтийг хангуулахыг үүрэг болгов. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабаас орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын шуурхай штабуудтай цахим хурал хийж цаг үеийн мэдээлэл, үүрэг чиглэл өглөө.

Энэ сарын 01-нээс эхлэн шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руугаа зорчиж эхэлсэнтэй холбогдуулан зорчиж буй иргэд, тээвэрлэлтэд хяналт тавих, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулах,

Түр тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуй, халдвар хамгаалал, хоол хүнсний эрүүл ахуйд тавих хяналтыг сайжруулах,

Үйл ажиллагааг явуулж буй 18 салбарын байгууллага, аж ахуйн нэгж, боловсруулах үйлдвэрүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэхэд анхаарах, зөвлөмж заавар өгөх,

Дайчлагдан ажиллах албан хаагчдыг цахим сургалтад хамруулахдаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлах зэрэг үүрэг чиглэл өгөв.

Хуваалцах