Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Түр хамгаалах байр” байгуулагдлаа

гэмт хэрэг, зөрчилд хохирсон иргэн “Түр хамгаалалтын байр”-нд эрүүл мэнд, нийгмийн халамж, хууль эрх зүйн тусламж бүрэн авна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Түр хамгаалах байр” байгуулагдлаа
“Түр хамгаалах байр” байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд гэмт хэрэг, зөрчилд хохирсон иргэдийг хамгаалах үйлчилгээ үзүүлэх, дахин эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх “Түр хамгаалах байр” Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулагдлаа.

Тодруулбал, тус аймгийн орон нутгийн удирдлагаас шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэж, цагдаагийн газраас хуучин барилгын засвар үйлчилгээ, тохижилтыг хийж үйл ажиллагаанд бэлэн болголоо. Ингэснээр гэмт хэрэг, зөрчилд хохирсон иргэн “Түр хамгаалалтын байр”-нд эрүүл мэнд, нийгмийн халамж, хууль эрх зүйн тусламж бүрэн авах юм.

Дашрамд дуулгахад, иргэд тус аймагт гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирон хамгаалалт шаардлагатай болвол Дорноговь аймгийн Цагдаагийн газрын 7052102 утсанд хандсанаар бүрэн хамгаалалтад орох юм.

Хуваалцах