Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түр хугацаанд зохицуулалт хийх тул жолооч, явган зорчигчдыг хүлээцтэй хандахыг хүсэв

ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр аль замыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байгаа талаарх үнэн зөв мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв болон Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудас, “Авто радио 96.3” тухай бүрт нь мэдээлэх юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түр хугацаанд зохицуулалт хийх тул жолооч, явган зорчигчдыг хүлээцтэй хандахыг хүсэв
Түр хугацаанд зохицуулалт хийх тул жолооч, явган зорчигчдыг хүлээцтэй хандахыг хүсэв. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийж буй айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Нийгмийн сүлжээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг хоёр өдөр хаана гэсэн ташаа мэдээлэл тарж, иргэдийг төөрөлдүүлж, бухимдуулж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зорчих чиглэлийн зарим замыг богино хугацаанд хаана.

Өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид айлчлал хийхэд аюулгүй байдлыг нь тухайн улсын цагдаагийн байгууллага хангадаг. Цагдаагийн байгууллага энэ үүргээ гүйцэтгэхдээ иргэдэд аль болох чирэгдэл учруулахгүй, удаан хугацаанд зам хаахгүйгээр зохицуулалт хийнэ. Өнөөдөр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа” гэв.

Мөн ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа н.Цэрэнпунцаг "Замын хөдөлгөөнийг зохицуулалт нь зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын үйл ажиллагааны нэг хэсэг. Дээрх айлчлалын үед нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт замын хөдөлгөөний зохицуулалтыг хийнэ.

Мөн энэ үеэр тодорхой хугацаанд зочид, төлөөлөгчдийн очих байршил хүртэл зохицуулалт хийгдэх тул дамжин өнгөрөх явцад жолооч, явган зорчигчид тайван хүлээцтэй хандахыг хүсч байна" гэлээ.

Ташрамд дуулгахад, ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр аль замыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байгаа талаарх үнэн зөв мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв болон Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудас, “Авто радио 96.3” тухай бүрт нь мэдээлэх юм байна.

Хуваалцах