Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ

Прокурорын байгууллага 2026 оны нэгдүгээр улиралд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд прокурор төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлт болон өөрийн санаачилгаар 197 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд

УЕ
Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Прокурорын байгууллага 2026 оны нэгдүгээр улиралд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд прокурор төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлт болон өөрийн санаачилгаар 197 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр оролцон 632,4 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.

Тухайлбал,

- Сум хөгжүүлэх санд учирсан – 183,7 сая төгрөг

- Эрүүл мэндийн даатгалын санд учирсан – 155 сая төгрөг

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан – 118,6 сая төгрөг

-Төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан - 16,3 сая төгрөг

- Боловсролын зээлийн санд учирсан – 6,5 сая төгрөг

- Гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан– 5,2 сая төгрөг

- Бусад – 57,3 сая төгрөгийн хохирол, төлбөрийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажилласан.

Мөн прокурор 722 эрүүгийн хэрэгт төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, 2,2 тэрбум төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ.

Хуваалцах