Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Төр үйлдвэрлэгчтэй хэлцэл хийж эмийн үнийг бууруулна

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улсаас олон улсын чанарын шаардлага хангасан эмийг нэг эх үүсвэрийн бодлогоор импортлоно.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төр үйлдвэрлэгчтэй хэлцэл хийж эмийн үнийг бууруулна
Төр үйлдвэрлэгчтэй хэлцэл хийж эмийн үнийг бууруулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улсаас олон улсын чанарын шаардлага хангасан эмийг нэг эх үүсвэрийн бодлогоор импортлоно.
Энэ ажлын хүрээнд БНСУ-ын Dongkoo Bio and Pharm, Korea united pharm, Hanmi Pharm, CKD, Hanlim pharm зэрэг олон улсын GMP, ISO, FDA, CE сертификаттай чанарын шаардлага хангасан үйлдвэрүүдтэй хамтран ажиллах хэлцлийг амжилттай хийгээд байна.

Хуваалцах