Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түр замаар зорчино

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн төвийн 5.5 км хатуу хучилттай авто замын ажил эхлээд 10 гаруй хонож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түр замаар зорчино
Түр замаар зорчино. Зураг: МҮОНРТ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн төвийн 5.5 км хатуу хучилттай авто замын ажил эхлээд 10 гаруй хонож байна. Одоогоор авто замын суурийн ажил хийгдэж байгаа бөгөөд хойд замыг хэсэгчлэн хааж, замын ажил явагдаж байна.

Долоодугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Уурхайн дөрвөн замын уулзвараас Шүр захын уулзвар хүртэлх замыг тодорхойгүй хугацаанд хааж, замын ажлыг үргэлжлүүлэх юм байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцогчдыг түр замаар зорчихыг анхааруулж байна.

Хуваалцах