Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын талаар зарим арга хэмжээ авна
Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын биеэ даасан байдлыг бэхжүүлж, аж ахуйн тогтолцоотой ажиллуулан, улсын төсвийн ачааллыг багасгах, Засгийн газрын нийтлэг үйлчилгээний талаар ЗГХЭГ-аас тавьсан зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай болсон тул Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын талаар авах зарим арга
Мэдээллийн алба

Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын биеэ даасан байдлыг бэхжүүлж, аж ахуйн тогтолцоотой ажиллуулан, улсын төсвийн ачааллыг багасгах, Засгийн газрын нийтлэг үйлчилгээний талаар ЗГХЭГ-аас тавьсан зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай болсон тул Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Тогтоолоор төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрыг зохих бэлтгэл хангасны үндсэн дээр 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж ажиллуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгав. Байгууллага өөрийн орлого олох, олсон орлогоо зарцуулах зохицуулалт бий болгохоор шийдвэрлэж байгаа учраас одоогоор тус газрын харьяанд аж ахуйн бүрэн тооцоотой ажиллаж байгаа Амралт үйлчилгээний цогцолбор /Ордны зоогийн газар/, Хэвлэх үйлдвэрийг Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын үндсэн бүтцийн нэгж байхаар, харин төсөвт байгууллага болох Засгийн газрын байруудын нэгдсэн захиргааг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, ЗГХЭГ-ын шууд харьяанд ажиллуулахаар шийдвэрлэжээ.


















