Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түр зуурын усархаг бороо орж, 5 ханатай гэр урсчээ

Болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түр зуурын усархаг бороо орж, 5 ханатай гэр урсчээ
Түр зуурын усархаг бороо орж, 5 ханатай гэр урсчээ. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн “Бор үзүүр” гэдэг газар өчигдөр 18:00 цагт орсон түр зуурын усархаг бороо орсны улмаас гурван айлын гэр усанд автсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 алба хаагч, нийт 12 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, тус сумын харьяат Н, Н, Д нарын 8 ханатай 3 гэр, 6 ханатай 1 гэрийг эд хогшлын хамт аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Рашаант сумын тавдугаар багийн “Ширгүү” гэдэг газар малчин Д-гийнх гэр бүлээрээ “Даншиг” наадам үзэхээр аймгийн төв рүү явсан үед долоодугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагт орсон түр зуурын усархаг борооны улмаас 5 ханатай гэр, эд хогшил нь үерийн усанд урссан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Саранцэцэг аймгийн Онцгой байдлын газарт долоодугаар сарын 00:44 цагт мэдээлсэн байна.

Болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хуваалцах