Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрбатын Энхцэцэгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

олимпын шигшээ барилдааныг шүүсэн анхны монгол эмэгтэй шүүгч болж, мэргэжлийн ур чадвар, оюун ухаанаа дайчлан их спортын хөгжилд оруулж буй нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлж Төрбатын Энхцэцэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагналаа.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрбатын Энхцэцэгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрбатын Энхцэцэгийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Зураг: МҮОНРТ

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Их спортод 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж, жүдо бөхийн дэлхийн шүүгч нарын чансааг олон жил тэргүүлж, олимпын шигшээ барилдааныг шүүсэн анхны монгол эмэгтэй шүүгч болж, мэргэжлийн ур чадвар, оюун ухаанаа дайчлан их спортын хөгжилд оруулж буй нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлж Төрбатын Энхцэцэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагналаа.

Хуваалцах