Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түрээсээ төлөх чадвартай ахмадуудад орон сууц олгоно

Шинээр батлагдсан ахмадын орон сууц хөтөлбөрт орон сууцыг төрийн мэдэлд байхаар зохицуулж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны эзэн нас барсан тохиолдолд байрыг нь төр буцаан авахаар тусгасан. Харин ахмадууд хуучин үнэгүй олгож байсан орон сууцтай хольж хутгах тохиолдол гарч байгааг албаныхан х

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түрээсээ төлөх чадвартай ахмадуудад орон сууц олгоно
Түрээсээ төлөх чадвартай ахмадуудад орон сууц олгоно. Зураг: МҮОНРТ

Ахмадын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 4000 айлын орон сууц барихаар төлөвлөж, ажлаа эхэлсэн. Ахмадууд орон сууцны хөтөлбөрт хамрагдахын тулд сүүлийн таван жил нийслэлд амьдарч байсан, орон сууцанд амьдрах ашиглалтын түрээс төлөх чадвартай, орон сууцгүй байх зэрэг тодорхой нөхцлүүдийг тавьсан гэж Нийслэлийн Захирагчийн албаны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Баяр-Өлзий ярилаа.

Шинээр батлагдсан ахмадын орон сууц хөтөлбөрт орон сууцыг төрийн мэдэлд байхаар зохицуулж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны эзэн нас барсан тохиолдолд байрыг нь төр буцаан авахаар тусгасан. Харин ахмадууд хуучин үнэгүй олгож байсан орон сууцтай хольж хутгах тохиолдол гарч байгааг албаныхан хэлж байна.

Түлхүүр үг:Түрээсээ төлөх чадвартай ахмадуудадТөрөөс орон сууц олгоно
Хуваалцах