Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түрээсийн орон сууц хөтөлбөр Дархан-Уул аймгаас эхэллээ

Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдийг Түрээсийн орон сууцанд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түрээсийн орон сууц хөтөлбөр Дархан-Уул аймгаас эхэллээ
Түрээсийн орон сууц хөтөлбөр Дархан-Уул аймгаас эхэллээ. Зураг: МҮОНРТ

Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдийг Түрээсийн орон сууцанд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу өнөөдрөөс эхлэн Дархан-Уул аймагт энэхүү хөтөлбөр хэрэгжиж байгаа юм.

Тодруулбал, энэ сарын 14-18-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумд баригдсан “Найрамдал" хорооллоос төрийн өмчийн түрээсэнд шилжүүлсэн 83 байранд квотын дагуу иргэдийг бүртгэн сонгон шалгаруулалтыг явуулах юм.

Харин Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2" хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг энэ сарын 21-нээс ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг дуустал ТОСК дээр хүлээн авна. “Буянт-Ухаа 2" хороололд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд харьяалах ангилалд дүйцүүлэн сугалаагаар шалгаруулах ажлыг зохион байгуулах аж. “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 350 байранд түрээсийн орон сууцны бүртгэл явагдана.

Хуваалцах