Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банк хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсгийн төлөөлөл БНХАУ-д энэ сарын 16, 17-ны өдрүүдэд

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллана
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банк хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсгийн төлөөлөл БНХАУ-д энэ сарын 16, 17-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү БНХАУ-ын Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтын талаар тохиролцож, хамтран ажиллахаар болсон байна.

Мөн айлчлалын хүрээнд БНХАУ-ын Хөх хотын орлогч дарга ноён Цай Юу Донтой уулзаж, дэд бүтэц, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болжээ.

Хуваалцах