Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түрээсийн орон сууц хөтөлбөрт эхний ээлжинд 900 байрыг хамруулна

Арилжааны банкнаас олгох орон сууцны зээлийн хэмжээ өнгөрсөн оноос хойш тогтмол буурчээ. Иргэдийн худалдан авах чадвар ийнхүү багасч байгаа нь түрээсийн орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэх нэг нөхцөл болж байгааг салбарынхан тайлбарлаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түрээсийн орон сууц хөтөлбөрт эхний ээлжинд 900 байрыг хамруулна
Түрээсийн орон сууц хөтөлбөрт эхний ээлжинд 900 байрыг хамруулна. Зураг: МҮОНРТ

Арилжааны банкнаас олгох орон сууцны зээлийн хэмжээ өнгөрсөн оноос хойш тогтмол буурчээ. Иргэдийн худалдан авах чадвар ийнхүү багасч байгаа нь түрээсийн орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэх нэг нөхцөл болж байгааг салбарынхан тайлбарлаж байна.

Орон сууцны урьдчилгаа мөнгөгүй учраас цалингаас цалингийн хооронд байр хөлсөлж амьдардаг гэж бидэнтэй уулзсан нэгэн иргэн учирласан. Яг түүн шиг манайхны залуу гэр бүлүүд ихэвчлэн түрээсийн орон сууцнаас амьдралаа эхлүүлдэг. Гэвч хямд үнэтэй түрээсийн байрууд хотын захад байрладаг, ажил сургуультайгаа ойр орон сууц хөлсөлж амьдаръя гэвэл түрээсийн төлбөр нь хэт өндөр байдаг гээд бэрхшээл олон тохиолддог тухай иргэд ярьж байна.

Засгийн газраас Түрээсийн орон сууц хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхээр болсон. Байрны үнэ унасан ийм үед түрээсийн орон сууцны үнийг ч мөн хямд байхаар зохицуулалт хийж тооцоо судалгаа явуулж буй юм байна.

Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээс илүүтэй орон сууцны урьдчилгаа төлбөрийн хувийг бууруулахад анхаарах нь үр дүнтэй гэж үзэх нэг хэсэг байхад байрны урьдчилгаагүй хүмүүст Түрээсийн орон сууцны хөтөлбөр хамгийн чухал дэмжлэг болно гэж үзэх хүмүүс ч байна. Түрээсийн орон сууц хөтөлбөрт эхний ээлжинд 900 гаруй байрыг хамруулахаар төлөвлөөд байгаа юм.

Хуваалцах