Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түрээсийн орон сууцны журмыг танилцуулж байна

“Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан иргэдээс түрээсийн орон сууцад амьдрах нөхцөл, шалгуурыг ихээхэн сонирхож байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Түрээсийн орон сууцны журмыг танилцуулж байна
Түрээсийн орон сууцны журмыг танилцуулж байна. Зураг: МҮОНРТ

“Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан иргэдээс түрээсийн орон сууцад амьдрах нөхцөл, шалгуурыг ихээхэн сонирхож байгаа. Төрийн орон сууцны корпорациас төрийн түрээсийн орон сууцны ашиглалт удирдлагыг хариуцан ажиллах бөгөөд иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг БХБЯ баталж, улмаар Төрийн орон сууцны корпораци гүйцэтгэх дотоод журам баталснаар хөтөлбөр бүрэн хэрэгжих юм.

Уг ажлын хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эрхлэх тогтоол гарсан байгаа.

Уг тогтоолын дагуу:

Аймгийн нэрс Түрээсийн орон сууцны тоо Архангай 120 Увс 84 Дархан-Уул 83 Сэлэнгэ 90 Хэнтий 96 Ховд 96 Хэнтий-Бор- Өндөр 10

Улаанбаатар хотод Өрөөний мкв Түрээсийн орон сууцны тоо “Буянт-Ухаа 2” хороолол 39,30 250 “Буянт-Ухаа 2” хороолол 49,23 100

Орон сууцныг түрээслэхээр бэлтгэл ажил хангаад байна.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд тавигдах шалгуур:

  • Эрхзүйн бүрэн чадамжтай, 21 нас хүрсэн

  • Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг

  • Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой

  • Гэр хороололд амьдардаг,үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх

Бүртгүүлэх бичиг баримт:

  • Иргэний цахим үнэмлэхний хуулбар

  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт / тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байх/

  • Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл

  • Орлого тодорхойлох баримт бичиг /нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэдэг бол орлогыг нотлох баримтын хуулбар/

  • Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа

  • Байгалийн гамшиг гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байх

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд:

Зорилтот бүлэг Түрээсийн орон сууцанд хамрагдах хувь, % Улаанбаатар Орон нутаг Залуу гэр бүл /2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр/ 20 10 Төрийн албан хаагч 15 30 Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 30 20 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй 10 10 Өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд 15 20 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл 5 5 Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх 5 5

Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь 3 сарын түрээсийн төлбөрэй тэнцүү байна. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 5500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4000 төгрөг/, нэг байр 30-50 метр квадрат байхаар тусгажээ.

Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгав. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртлэх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх юм. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглах юм.

Эх сурвалж: ТОСК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Хуваалцах