Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Түргэн хоолны газрын ажилчид ажил хаяжээ

АНУ-д түргэн хоолны газруудын ажилчид ажил хаяжээ. Зохион байгуулагчид энэхүү үйл явдлыг тус салбар дахь хамгийн өргөн хүрээний ажил хаялт болсон хэмээн онцолж байна

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түргэн хоолны газрын ажилчид ажил хаяжээ
Түргэн хоолны газрын ажилчид ажил хаяжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-д түргэн хоолны газруудын ажилчид ажил хаяжээ. Зохион байгуулагчид энэхүү үйл явдлыг тус салбар дахь хамгийн өргөн хүрээний ажил хаялт болсон хэмээн онцолж байна. Учир нь жагсагчид түргэн хоолны сүлжээ компаниудын эздийг цагт 15 долларын цалин төлөхийг шаардаж байгаа гэв. Энэ нь тэдний одоо авдаг цалингаас хоёр дахин их хэмжээний хөлс юм.

Ажил хаялтад Нью-Йорк, Чикаго, Детройт, Бостон, Атланта, Хартфорд, Лос Анжелес зэрэг 60 гаруй хотын сүлжээ газрын ажилчид оролцохоор бүртгүүлсэн хэмээн Үйлдвэрчний эвлэлээс мэдээлсэн байна. Нью-Йорк хотод л гэхэд 300 гаруй жагсагч Мак Доналдсын ойролцоо жагсчээ.

АНУ-д 2200 түргэн хоолны сүлжээ газрын ажилчин мөн ийм шалтгаанаар жагсаал хийж байна.

Хуваалцах