Түргэн тусламжийн 688 дуудлага иржээ
9-р сарын 1-ний өдөр Нийслэлийн мэдээ мэдээлэл шуурхай удирдлагын төвд иргэд, аж ахуй нэгжээс нийтдээ 8525 хандалт иржээ.
Мэдээллийн алба

9-р сарын 1-ний өдөр Нийслэлийн мэдээ мэдээлэл шуурхай удирдлагын төвд иргэд, аж ахуй нэгжээс нийтдээ 8525 хандалт иржээ. Үүнд 102 дугаарт-4064, 101,105 дугаарт-565, 103 дугаарт-3422 иргэн дуудлага ирүүлсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй зөрчлийн-1340, зам тээврийн зөрчлийн-303, түргэн тусламжийн-688, гал түймэр гамшгаас хамгаалахын-17 дуудлага ирж шийдвэрлэсэн хэмээн Нийслэлийн мэдээ мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.


















