Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түргэн тусламжийн авто машиныг гардуулан өглөө

Монгол Улсын 2017 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Түргэн тусламжийн авто машин”-ын парк шинэчлэлтэд 4 тэрбум 452 сая төгрөг батлагдсан.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түргэн тусламжийн авто машиныг гардуулан өглөө
Түргэн тусламжийн авто машиныг гардуулан өглөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын 2017 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Түргэн тусламжийн авто машин”-ын парк шинэчлэлтэд 4 тэрбум 452 сая төгрөг батлагдсан. Энэ дагуу нийлүүлэгчийг сонгох тендерийг зохион байгуулж, гэрээний дагуу УАЗ-315109, УАЗ-22069 маркийн нийт 151 машиныг өгөх юм. Үүнээс өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрүүл мэндийн төвүүдэд 12 авто машиныг олгож байна.



Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Бид нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан авто машинуудыг хуваарилсан. Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” хэмээгээд түргэн тусламжийн автомашин хүлээн авч буй жолооч нартаа ажлын амжилт хүсч, Алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөлөө.

Хуваалцах