Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Төрийн ажил дунд шатандаа очоод иргэдийг хохироож байна гэж шүүмжлэв

Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэд өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-наас хойш нийгмийн үйлчилгээ, эм тариа, малын тэжээлээ ч авч чадахгүйд хүрсэн байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн ажил дунд шатандаа очоод иргэдийг хохироож байна гэж шүүмжлэв
Төрийн ажил дунд шатандаа очоод иргэдийг хохироож байна гэж шүүмжлэв. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Цар тахлын хөл хорионы үед иргэдийг хулгайн замаар орон нутаг руу зорчуулахгүй байхын тулд орц, гарцыг хааж эхэлсэн. Харин иргэдэд мэдэгдэлгүй, нийгмийн бүхий л үйлчилгээгээ авдаг ганц гарцыг нь хаасан үйл явдал Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болжээ. Олны мэдэхээр Хонхор өртөөний ойролцоо мал аж ахуй эрхэлж, амьдрал ахуйгаа залгуулдаг Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэд өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-наас хойш нийгмийн үйлчилгээ, эм тариа, малын тэжээлээ ч авч чадахгүйд хүрсэн байна.

Хуваалцах