"Төрийн албан хаагчдыг чадавхжуулах" сургалт боллоо
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах” сургалтыг сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга, хууль зүйн мэргэжилтнүүд болон төсөвт байгууллагын дарга нарт энэ сарын 16-ны өдөр зохион байгуулж, су
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах” сургалтыг сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга, хууль зүйн мэргэжилтнүүд болон төсөвт байгууллагын дарга нарт энэ сарын 16-ны өдөр зохион байгуулж, сургалтад нийт 106 алба хаагч хамрагджээ.
Түүнчлэн "Саран хөхөө" театрт Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сургалтыг зохион байгуулж, 300 гаруй сурагчид хамрагдсан байна.
Тус сургалтаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Сэлэнгэ “Захиргааны ерөнхий хууль”, Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийн эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүн “Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлын онцлог, арга зүй, зарим асуудал”-аар мэдээлэл хийжээ.



















