Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн албан хаагчдыг Японд тэтгэлэгтэй суралцуулна

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсын төрийн албан хаагч, хувийн хэвшлийн ажилтныг 2 жил тус улсад суралцуулах зорилгоор хэрэгжиж буй “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих” магистрын хөтөлбөр шинэ элсэлтээ зарлажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн албан хаагчдыг Японд тэтгэлэгтэй суралцуулна
Төрийн албан хаагчдыг Японд тэтгэлэгтэй суралцуулна. Зураг: МҮОНРТ

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсын төрийн албан хаагч, хувийн хэвшлийн ажилтныг 2 жил тус улсад суралцуулах зорилгоор хэрэгжиж буй “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих” магистрын хөтөлбөр шинэ элсэлтээ зарлажээ.

Элсэхийг хүсэгчдийн материалыг 11 дүгээр сарын 4-нийг хүртэл хүлээн авах бөгөөд Монгол Улсын иргэн байх, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 25-39 настай байх, бакалаврын зэрэгтэй байх, гадаад орны тэтгэлгээр магистрын зэрэг горилоогүй байх, цэргийн албанд ажилладаггүй байх гэсэн ерөнхий шаардлага тавьж байгаа аж.

Сонгон шалгаруулалтаар төрийн байгууллагаас 18 хүн, хувийн хэвшлээс 2 хүн нийт 20 оюутныг тэнцүүлж, Япон улсын их, дээд сургуулийн магистрантурт 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулах юм.

Төрийн албан хаагч нь төрийн байгууллагад үндсэн албан хаагчаар 2-оос дээш жил ажилласан байх болон англи хэлний TOEFL iBT, IELTS оноотой бол давуу тал гэж үзнэ. Хувийн хэвшлийн албан хаагчид 5-аас дээш жил ажилласан туршлагатай байхаас гадна одоогийн байгууллагадаа 2-оос дээш жил ажилласан байх, тус улсад суралцаж чадах хэмжээний Япон хэлний өндөр мэдлэгтэй байх шаардлага тавьж байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.

Хуваалцах