Төрийн албан хаагчдын цалинг төсвийн тодотголоор нэмнэ
Энэ онд төрийн албан хаагчийн цалинг гурван үе шаттайгаар нэмэхээр болсон ч, төсөвт мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар энэ нэмэгдлийг албан ёсоор зарлаагүй.
Мэдээллийн алба

Энэ онд төрийн албан хаагчийн цалинг гурван үе шаттайгаар нэмэхээр болсон ч, төсөвт мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар энэ нэмэгдлийг албан ёсоор зарлаагүй. Харин Засгийн газар үйлдвэрчний эвлэлд хариу хүргүүлж, төсвийн тодотголоор цалингийн нэмэгдэлд 90 тэрбум төгрөг суулгаж, төрийн албан хаагчдын цалинг нэмье гэж мэдэгдсэн байна. Ингэснээр энэ ондоо багтаж төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярилаа.


















