Төрийн албан хаагчдын цалинг яаралтай нэмэхийг санууллаа
Төрийн албан хаагчдын цалинг нэмэх гурван талт зөвшлийн тохиролцоог Засгийн газраас яаралтай баталж өгөхийг үйлдвэрчний эвлэл сануулж байна.
Мэдээллийн алба

Төрийн албан хаагчдын цалинг нэмэх гурван талт зөвшлийн тохиролцоог Засгийн газраас яаралтай баталж өгөхийг үйлдвэрчний эвлэл сануулж байна. Улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 90 тэрбум төгрөг энэ жил суулгасан. Энэ дагуу төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг тавдугаар сарын нэгнээс, төрийн тусгай албан хаагчдынхыг долоодугаар сарын нэгээс, төрийн өндөр албан тушаалтан буюу захиргааны ажилтнуудынхыг 10 дугаар сарын нэгээс ижил мөнгөн дүнгээр нэмэх талаар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрээр тохиролцсон гэж үйлдвэрчний эвлэл мэдээлсэн юм.
Тиймээс энэ тохиролцоог Засгийн газар яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг тэд санууллаа. Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярилаа.


















