Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Төрийн албан хаагчдын үндсэн цалинг өөрчилнө

Төрийн албанд татах, төрийн албаны хээл хахуулийн асуудлыг бууруулах зорилгоор Тайландын Ерөнхий аудитын газар төрийн албан хаагчдын үндсэн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоохоор судалгаа хийж эхэлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн албан хаагчдын үндсэн цалинг өөрчилнө
Төрийн албан хаагчдын үндсэн цалинг өөрчилнө. Зураг: МҮОНРТ

Төрийн албанд татах, төрийн албаны хээл хахуулийн асуудлыг бууруулах зорилгоор Тайландын Ерөнхий аудитын газар төрийн албан хаагчдын үндсэн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоохоор судалгаа хийж эхэлжээ. Нийтийн албаны удирдлагын зөвлөлтэй хамтран явуулсан судалгааны үр дүнг Сангийн сайд Сомай Пазээ даргалдаг Цалин, хөлсний хороонд явуулах юм байна.

Одоогийн төрийн албан хаагчдын цалин давхацдаг бөгөөд байгууллагууд өөрсдөө тогтоодог байна. Тухайлбал, шүүгчдийн цалин бусад төрийн албан хаагчдынхаас өндөр байдаг. Цалингийн шинэ бүтцээр бага орлоготой төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр тусгаад байгаа бөгөөд яг ижил түвшний албан хаагчид өөр байгууллагад ялгаатай цалин авч байгааг өөрчлөх юм.

Нөгөө талаас Авлигатай тэмцэх нь засгийн газрын зорилтуудын нэг тул төрийн албан хаагчдын цалинг шинэчлэх нь тус асуудлыг шийдвэрлэхэд ач тустай. Үүнээс гадна төрийн худалдан авалт болон төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид авлигын хэрэгт холбогдсон нөхцөлд ялыг чангатгах хуулийн төслийг санаачлаад байгаа аж.

Эх сурвалж: www.todayonline.com

Хуваалцах