Төрийн албаны ажилчид байртай боллоо
Өнгөрсөн 2013 онд нийгмийн хамгааллын салбарын 300 орчим ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн орон сууцжуулахаар зорьсон. Энэ хүрээнд эхний ээлжинд найман аймагт нийгмийн хамгааллын салбарын ажилтны орон сууцыг барьж эхэлсэн.
Мэдээллийн алба

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас салбарын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулж байгаа орон сууцжуулах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа.
Өнгөрсөн 2013 онд нийгмийн хамгааллын салбарын 300 орчим ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн орон сууцжуулахаар зорьсон. Энэ хүрээнд эхний ээлжинд найман аймагт нийгмийн хамгааллын салбарын ажилтны орон сууцыг барьж эхэлсэн.
Дээрх ажлын үргэлжлэл болгож энэ сарын 22-нд Дархан-Уул аймгийн нийгмийн хамгааллын салбарын 18 ажилтан шинэхэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа.
Хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч буй нийгмийн хамгааллын салбарын ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал тэр дундаа орон байрыг шийдвэрлэх нь цаашид нийгмийн хамгааллын үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх таатай нөхцөл боломж гэдгийг салбарын сайд С.Эрдэнэ онцлон хэллээ.


















