Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгэж эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалтад ТАЗ бүртгэж эхэллээ. Бүртгэл хоёрдугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл явагдана. Цаг дуусахад цахим бүртгэл автоматаар хаагдах тул бүрдүүлэх бичиг баримтын мэдээлэлтэй бүрэн танилцаж, бүртгэлээ анхааралтай хийлгэхийг Төрийн албаны зөвлөл анхаарууллаа. Төрийн алба

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгэж эхэллээ
Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Төрийн албаны ерөнхий шалгалтад ТАЗ бүртгэж эхэллээ. Бүртгэл хоёрдугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл явагдана. Цаг дуусахад цахим бүртгэл автоматаар хаагдах тул бүрдүүлэх бичиг баримтын мэдээлэлтэй бүрэн танилцаж, бүртгэлээ анхааралтай хийлгэхийг Төрийн албаны зөвлөл анхаарууллаа. Төрийн албаны ерөнхий шалгалт 3 дугаар сарын 12-нд эхэлнэ.

“Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам

Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавих шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх

  • Дээд боловсролтой байхЭрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх

  • Сэтгэцийн өвчин эмгэггүй байх

  • Цэргийн алба хаасан байх

  • Тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх

  • Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх

  • Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх

  • Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх.


Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт; (хүсэлтийг цахимаар бөглөнө.)

  • Төрийн албан хаагчийн анкет; (анкетыг цахимаар бөглөнө.)

  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг;

  • Иргэний үнэмлэх;

  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;

  • Цэргийн алба хаасан тухай баримт бичиг;

  • Хөгжлийн бэрхшээлтэй бол энэ тухай нотолсон баримт.

  • Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.

Гурав. Шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

  • Бүрдүүлсэн баримт бичгийг 2 дугаар сарын 12-ны 09:00 цагаас 2 дугаар сарын 27-ны 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар хүлээн авна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь

  • Шалгалт өгөх хуваарийг 3 дугаар сарын 10-ны өдөр байршуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ТАЗ-ийн салбар комиссоос утсаар холбогдож, шалгалт өгөх хуваарь мэдэгдэнэ.

  • Бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтад иргэний үнэмлэхээ авч очихыг анхаарна уу!

БҮРТГҮҮЛЭХ БОЛ ДООРХ ХОЛБООС ДЭЭР ДАРНА УУ.
https://exam.csc.gov.mn/

Хуваалцах