Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагт эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагт эхэллээ. Бүртгэл тавдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар явагдаж байна.

Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэж, байршуулсан.Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдана гэж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

Хуваалцах