“Төрийн албаны мэргэшлийн шалгалт”-ын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна
Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 2013 оноос хойш бүрэн цахим системд шилжүүлсэн.
Мэдээллийн алба

Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 2013 оноос хойш бүрэн цахим системд шилжүүлсэн. Энэ цахим системийн шалгалтын сүүлийн 5 жилийн дүнгээс үзэхэд 55 мянга гаруй иргэн бүртгүүлж, үүний 22 хувь нь тэнцсэн байна. Цөөн тооны хүн тэнцэж байгаа гол шалтгаан нь агуулга болон журмын өөрчлөлт, босго оноо өндөрссөнтэй холбоотой гэж Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Т.Сосорбарам мэдээллээ. Тиймээс шалгалтад бэлтгэж байгаа иргэдэд зориулж өөрийгөө сорих боломж олгох үүднээс энэ сарын 15-20-ны өдрүүдэд “Төрийн албаны мэргэшлийн шалгалт”-ын нээлттэй өдөрлөгийн зохион байгуулсан байна.
Цаашид “Төрийн албаны мэргэшлийн шалгалт”-ын нээлттэй өдөрлөгийг их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнууд, хуульч зэрэг тодорхой чиглэсэн бүлгээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.


















