Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн албаны шалгалтад бэлтгэх гарын авлага шинээр хэвлэгджээ

Төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд өрсөлдүүлэн шалгаруулах төрийн албаны шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэж байгаа иргэдэд зориулсан "Цэнхэр ном"-ыг 2017 онд Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага нэртэйгээр шинэчлэн гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн албаны шалгалтад бэлтгэх гарын авлага шинээр хэвлэгджээ
Төрийн албаны шалгалтад бэлтгэх гарын авлага шинээр хэвлэгджээ. Зураг: МҮОНРТ

Төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд өрсөлдүүлэн шалгаруулах төрийн албаны шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэж байгаа иргэдэд зориулсан "Цэнхэр ном"-ыг 2017 онд Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага нэртэйгээр шинэчлэн гаргажээ.

Гарын авлагад ерөнхий мэдлэгийн, хууль эрх зүйн, монгол хэл, монгол бичгийн 2600 гаруй сорил багтсан байна. Шалгалт өгөхөөр бэлдэж буй иргэд уг гарын авлагаас төрийн албаны шалгалтын дүрэм журамтай танилцаж, хууль, тогтоомжийн талаарх мэдлэгээ сорих, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх ач холбогдолтой юм байна.

Түүнчлэн Монгол хэлний тухай хуулийг 2015 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албанд орох иргэдээс монгол бичгийн шалгалт авах бөгөөд шинээр хэвлэгдэн гарч байгаа гарын авлагад Монгол бичгийн 700 гаруй сорил багтжээ.

Хуваалцах