Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн албаны шалгалтын бэлтгэл ажил бүрэн хангагджээ

Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 4-ний өдрөөс эхэлнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн албаны шалгалтын бэлтгэл ажил бүрэн хангагджээ
Төрийн албаны шалгалтын бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Зураг: МҮОНРТ

Төрийн албаны шалгалтын бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 4-ний өдрөөс эхэлнэ. Шалгалтад оролцохоор улсын хэмжээнд 16200 гаруй хүн бүртгүүлжээ. Шалгалт авах байр болон техник хэрэгсэл бэлэн болсон байна. Шалгалтын явцад хяналт тавихаар нийслэлд нэг, орон нутагт 22 салбар комисс ажиллана гэж Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга н.Баатарсайхан хэллээ.

Mongolian National Radio · Төрийн албаны шалгалтын бэлтгэл ажил бүрэн хангагджээ

Манай улс Төрийн албаны тухай хуулийг анх 1994 онд баталж, хамгийн сүүлд 2017 онд шинэчлэн найруулсан. Шинэчилсэн найруулгын хүрээнд шалгалтыг ерөнхий шалгалт, тусгай шалгалт гэсэн хоёр шатлалтайгаар авч байгаа юм.

Хуваалцах