Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Төрийн албаны шинэтгэл, хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, сургалт боллоо

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Төрийн албаны шинэтгэл, хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, сургалт боллоо
“Төрийн албаны шинэтгэл, хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагуудад зориулан “Төрийн албаны шинэтгэл, хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Баатарзориг, зөвлөлийн гишүүд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагуудад Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар тодорхой үүрэг чиглэл өгч, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийн түвшнийг тогтоох ажлыг зохион байгуулсан юм.

Энэхүү уулзалт, сургалт нь Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар арга зүйн зөвлөмж, чиглэл өгснөөрөө ач холбогдолтой байлаа.

Хуваалцах